Технологи
22
2016.10.4. 13:11 271 0

Facebook Messenger Lite үйлчилгээг нэвтрүүлжээ

Нийгмийн сүлжээ Фейсбүүк компани Андройд үйлдлийн  системтэй төхөөрөмжүүдэд зориулсан хөнгөвчилсөн мессенжерийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Messenger Lite   хувилбар нь хуучин ухаалаг гар утаснууд, санах ойн багтаамж багатай, жижигхэн процессортой,, мэдээллийг дамжуулах хурд багатай гар утас хэрэглэгчдэд  зориулагджээ. Энд 2009-2010 оны хооронд үйлдвэрлэгдсэн Андройд гар утаснууд орж байгаа юм байна. Хөнгөвчилсөн мессенжерээр мессеэж  хүлээн авах, фото зураг, стикер илгээх боломжтой буюу энгийн мессенжерийн бүхий л үйлдлийг хийж болох юм. Messenger Lite  үйлчилгээг Кени, Малайз, Шри Ланка, тунис, Венесуэль зэрэг улсад  эхний ээлжинд гаргаж  байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.