Технологи
22
2016.10.4. 13:37 424 0

iPhone 7 хамгийн муу батарейтэй гар утсаар тодорчээ

Өнгөрөгч сард дэлхийн зах зээлд гарсан Эпплийн шинэ бүтээгдэхүүн iPhone 7  гар утас хамгийн муу батарейтэй гар утсаар тодорчээ. Шинжээчид энэ төрлийн гар утсыг бусад ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнтэй харьцуулсан байна. HTC 10, LG G5, Samsung Galaxy S7  зэрэг гар утаснуудын батарейн ажиллах чадамжийн судалгааг хийх явцад iPhone 7  хамгийн муу үзүүлэлттэй бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон байна. Эхний туршилтаар энэ гар утасны цэнэг нь ердөө 12 цаг ажиллаж байсан бол HTC  гар утасны цэнэг бараг 31 цаг ажиллажээ. 2 дах туршилт буюу сүлжээнд холбогдсон үедээ iPhone 7   ойролцоогоор 10 цаг, НТС утасны цэнэг 13 цаг тасралтгүй ажилласан байна. Энэ нь iPhone  гар утаснууд жижигхэн батарейтэй байдагтай холбоотой гэсэн дүгнэлтийг шинжээчид хийжээ. Өөрөөр хэлбэл, iPhone  7 гар утасны  батарей нь цагт 1960 миллиампер байдаг бол НТС гар утасных 3000 миллиампер байгаа юм.

0 сэтгэгдэл байна.