Технологи
22
2016.10.5. 11:29 290 0

Фейсбүүкийн мессенжер нууцлалтай болжээ

Олон нийтийн сүлжээ Фейсбүүк харилцан мэдээлэл солилцох мессенжер үйлчилгээний аюулгүй байдлыг хамгаалах хүрээнд нэгэн шинэ функци нэмжээ. Secret Conversations  буюу нууц ярилцлага хэмээн нэрлэгдсэн энэ функци нь харилцан солилцож  байгаа мэдээллийг шифрлэдэгээрээ онцлог юм байна. WIRED  портал сайтаас мэдээлж байгаагаар хэрэглэгчид өөрийн мэдээллээ шифрлэн зөвхөн 2-хон хүн буюу илгээгч, хүлээн авагч 2 л унших боломжийг  энэ үйлчилгээ нь олгож байгаа юм. Шифрлэх өгөгдлийн систем нь end-to-end  байх  юм. Энэ функцийн  давуу тал нь нийгмийн сүлжээний ажилтнууд, хууль хяналтын байгууллагынхан болон тагнуулын албаныхан ч уг мэдээлэлд нэвтрэх боломжгүй юм байна. "Таны мэдээлэл баттай нууцлагдаж, хамгаалагдана. Хэрэглэгчид "шифрлэгдсэн мэдээллийг”  хадгалах хугацаагаа өөрөө сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, уншсан даруйдаа 5 –хан секундын дотор устгах эсвэл 1 өдөр хүртэл хадгалах боломжтой. Мэдээллийг устгах цаг хугацаа болоход мэдээлэл өөрөө автоматаар устгагдана” гэжээ. Android, IOS  үйлдлийн систетэй ямар ч төхөөрөмжид тохиромжтой энэ функцийг нийгмийн сүлжээ сайтын 900 сая хэрэглэгч хэрэглэнэ гэсэн тооцоо судалгааг гаргасан байна.

0 сэтгэгдэл байна.