Технологи
22
2016.10.11. 09:43 619 0

Монголын ачааны нисэх онгоцыг Японд үйлдвэрлэнэ

70 кг хүртэлх жинтэй ачааг тээвэрлэх хүчин чадалтай нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг Япон улсад үйлдвэрлэхээр болжээ.5м-ийн урттай энэ нисэх төхөөрөмж нь 70 км цагийн хурдтай 100 км хүртэлх замыг туулах боломжтой юм байна. Нисэх төхөөрөмжийг   Монгол улсын Шинжлэх ухаан Технологийн сургуулийн багш Санияз Манас зохион бүтээжээ. Тэрээр уг сургуулийг сурч төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн юм байна. Түүний багийнхан ачаа тээвэрлэхэд зориулагдсан нисэх төхөөрөмжийг зохион бүтээж, Японы Нагаокагийн  технологийн их сургуулийнхантай хамтран ажиллаж эхэлжээ.  Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээр ачаа тээврийн ажил хөнгөвчлөгдөхөөс гадна эдийн засгийн хувьд хэмнэлттэй,  захиалгат бараа бүтээгдэхүүн хурдан шуурхай эзэндээ хүрэх боломж тэлэх юм. "Монгол залуусыг жаахан идэвхижүүлээд өгвэл тэд бүхнийг хийх чадвартай” гэж Манас боддогоо хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

0 сэтгэгдэл байна.