Технологи
22
2016.10.12. 13:12 344 0

Нисдэг машины худалдаа 2017 оноос эхэлнэ

 Aeromobil  компаниас үйлдвэрлэж байгаа нисдэг автомашин Aktualne-г 2017 оноос эхлэн дэлхийн зах зээлд гаргахаар болж байгаа юм байна. Цуврал энэ төрлийн машин нь 3,0 литрийн бензин хөдөлгүүртэй, 100 морины хүчтэй юм байна. Цагт 160 км хүртэл хурдалж, 200м-ийн урттай  зай талбайгаас аажим хөөрөх боломжтой гэнэ. Агаарт байхдаа цагт 200 км хурдлах бол нислэгийн алсын зай нь 700 км юм байна. Одоогийн байдлаар  автозамын түгжрэлийг бууруулахад зориулагдсан энэ  нисдэг машиныг чухам хэдэн ам доллараар зах зээлд гаргах  мэдээлэл нь тодорхойгүй байна.

0 сэтгэгдэл байна.