Технологи
22
2016.01.9. 13:48 240 0

Ирээдүйн агаарын такси Ehang 184

Ehang 184  гэх нэртэй агаарын энэ такси нэг хүний багтаамжтай. Доторх технологи нь нисгэгчгүй төхөөрөмжийн зохион байгуулалттай учир  суусан хүн нь зорчигчийн үүргээр нислэгт оролцох юм байна. Өөрөөр хэлбэл,  дотор салондоо нислэгийн ямар ч товч, удирдах хэсэггүй, ердөө зорчигчид зориулсан суудал, планшет байрлуулжээ. Техникийн үзүүлэлтийн хувьд 200 кг-ийн жинтэй, 5,5 м-ийн урттай, цахилгаанаар бүрэн ажиллах энэ төхөөрөмж такси нь 23 минутын нислэг хийх юм байна. 16 км хүртэл газрыг туулах энэ таксинд суусан зорчигч зөвхөн очих газрынхаа хаягийг автомат системд оруулахад л хангалттай. Цагт 100 км хүртэл хурдлах агаарын энэ такси нь 3,5 км-ийн өндөрт гарах  чадалтай юм байна. Онцгой нөхцөл байдалд орсон нөхцөлд Ehang 184-ийн удирдах хэсэг мэдээлэл хүлээн авч, эрсдэлгүй буулт хийхээр зохицуулагдсан гэж зохион бүтээгчдийн зүгээс мэдээлж байна. Агаарын  энэ таксиг Хятадын нутаг дэвсгэрт хэд хэдэн  удаа хийсэн юм байна.
Ирээдүйн агаарын такси Ehang 184

0 сэтгэгдэл байна.