Технологи
22
2016.10.14. 11:54 519 0

PlayStation 4-ийн VR өмсгөл худалдаанд гарлаа

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч Сони компани PlayStation 4 тоглоомын консолын өмсгөлийг худалдаанд гаргаж байгаагаа мэдээллээ. Компьютер тоглоомын 3D  технологийн дэлхийн өрсөлдөөнийг хурцлах энэ өмсгөл нь Япон, АНУ, Хятад зэрэг дэлхийн 42 улсын зах зээлд гарч байгаа юм. Тоглоомын консолд холбогдож бодит ертөнцийг бүтээх VR  өмсгөл нийтдээ 26 виртуал тоглоомтой юм байна.  Далайн усны гүнд алхах, тоглоомын баатруудтай ярих зэрэг олон давуу талтай өмсгөлийг  430 ам доллараар худалдаалж байгаа юм байна. 

0 сэтгэгдэл байна.