Технологи
22
2016.10.17. 13:53 252 0

Alibaba, HP, Intel компаниуд хамтран зөөврийн компьютер бүтээжээ

Хятадын интернэт корпораци Алибаба АНУ-ын Интел, Эйч Пи компанитай хамтран бүтээсэн зөөврийн компьютерээ танилцууллаа. Машин болон гар утсанд зориулан Алибаба компаниас бүтээсэн YunOS  үйлдлийн системтэй гэдгээрээ энэ зөөврийн компьютер нь онцлог юм. Ханчжоу хотноо болсон компьютерийн чуулганаар танилцуулагдсан энэ бүтээгдэхүүнийг төрийн албаны болон боловсролын салбарын хэрэгцээнд зориулсан юм байна. YunOS   үйлдлийн системийг анх 2011 онд OC Linux системд суурилан бүтээсэн түүхтэй юм. Бүх апп-ууд  нь вэб сервис байршдаг учраас хэрэгтэй материал, өгөгдлүүдийг Алибабагийн сервист хадгалах бүрэн боломжтой юм байна.

0 сэтгэгдэл байна.