Технологи
22
2016.10.17. 14:02 245 0

Galaxy Note 7-г тээвэрлэхийг хориглолоо

БНСУ-ын Самсунг компаниас зах зээлд гаргасан Галакси Нөүт 7 гар утсыг онгоцоор тээвэрлэхийг хориглосон шийдвэрийг Финляндын нислэгийн компани гаргажээ."2016 оны 10-р сарын 15-наас эхлэн ФинЭйр компанийн нислэгүүдээр Галакси Нөүт 7 төрлийн  аливаа төхөөрөмжийг зорчигчийн ачаа тээж болон гар тээшинд авч явах, тээвэрлэхийг хориглоно” гэжээ. Энэ төрлийн гар утсыг зорчигч тээврийн хязгаарлалт бүхий бараа бүтээгдэхүүний ангилалд оруулж байгаа юм байна. Үүнээс өмнө АНУ-ын тээврийн яам нисэх онгоцонд энэ төрлийн гар утсыг тээвэрлэхийг хориглосон шийдвэрийг гаргаад байсан юм. Мөн түүнчлэн Японы тээврийн яам улсын хэмжээнд хийгдэж байгаа бүхий л нислэгүүдэд энэ төрлийн гар утсыг тээвэрлэхийг хориглосон шийдвэрийг  гаргасан байна. Зах зээлд гаргасан шинэ бүтээгдэхүүн нь шатсан  хэд хэдэн тохиолдол гарснаар Самсунг компани Galaxy Note 7  утасны үйлдвэрлэлээ бүрэн зогсоож худалдан авсан хэрэглэгчдэд мөнгийг нь буцаан олгох эсвэл өөр төрлийн гар утсаар солиулахыг уриалж эхэлсэн юм.

0 сэтгэгдэл байна.