Технологи
22
2016.11.22. 17:43 271 0

Facebook ухаалаг гар утасны цэнэгийг “иддэг”

iOS  үйлдлийн системтэй төхөөрөмжийн цэнэгийг Фейсбүүк олон нийтийн сүлжээ  сайт түлхүү хэрэглэдэг болох талаар судалгааны дүгнэлт нийтлэгджээ. iPhone  гар утасны цэнэгийг л гэхэд Фейсбүүкийн минут тутамд шинэчлэгдэж байгаа мэдээллийн ачаалал 15 хувиар бууруулдаг байна. Тэгвэл Андройд гар утасны 20 хувийн цэнэгийг Фейсбүүк "иддэг” гэнэ. Tech World Zone-ийн шинжээчдийн хийсэн туршилтаар ийм төрлийн гар утасны жирийн горимд Фейсбүүкийн мэдээллийн ачаалал 20 хувиар цэнэг бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Үүнээс гадна Фейсбүүк аппгүй  ухаалаг гар утас илүү хурдан ажилладаг нь ажиглагджээ.  Фейсбүүк апптай гар утас интернэт сүлжээнд холбогдоогүй байх үедээ ч  тодорхой хувийн цэнэгийг алдагдуулдаг байна. Энэ нь дээр дурьдсанчлан цаг тутамд мэдээлэл шинэчлэгдэж ачаалагдаж байдагтай холбоотой юм байна.

0 сэтгэгдэл байна.