Технологи
22
2016.11.23. 14:57 347 0

Фейсбүүк худал мэдээлэлтэй “дайтна”

Фейсбүүк олон нийтийн сүлжээ сайтын гүйцэтгэх албан тушаалтнууд сүлжээ сайтаар худал мэдээлэл тараагчийг илрүүлэхэд гол анхаарлаа хандуулж эхэлжээ. Дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий олон нийтийн сүлжээ сайтад цацагдаж байгаа худал мэдээлэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулах эрсдэл нэн өндөр гэж  үзэж байгаа юм. Тухайлбал, саяхан АНУ-д болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ч худал мэдээлэл нөлөөлсөн байх талтай гэж дүгнэж байна. Зарим хэвлэлийн байгууллага болон шинжээчид Фейсбүүкийн мэдээлэл Дональд Трампыг ялалт байгуулахад нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа юм. АНУ-ын насанд хүрэгчдийн 44 хувь нь мэдээ мэдээллийг Фейсбүүкээр дамжуулан хүлээн авч байгаа гэсэн тооцоо судалгаа байдаг байна. Марк Цукерберг өөрийн фейс хуудсаар дамжуулан уг компани худал мэдээлэлд анхаарлаа хандуулж эхэлснийг уламжлаад хуурамч мэдээллийг илүрүүлэх механизмыг сайжруулахаар ажиллаж  байгааг дуулгалаа. Үүнээс гадна худал байж мэдэх мэдээллийг нийтлэхийн өмнө анхааруулга мессеж өгөх, баримт мэдээллийг гуравдагч этгээд байгууллага хянах зэрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.