Технологи
22
2016.12.26. 12:57 276 0

Токио 2020 Олимпийн наадмын гимнастикийн үзүүлбэрийг AI технологийн тусламжтай шүүнэ

Японы электроникийн аж ахуйн нэгжүүд  2020 онд Токио хотноо болох Олимпийн болон Паралимпийн наадамд ашиглах  шинэ технологийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх талаар олон талын судалгааг хийж байна. Тухайлбал, Фужицу компани л гэхэд AI  технологийг гимнастикийн үзүүлбэрийг шүүхэд зориулан боловсруулж байгаа юм байна. Гимнастикийн зарим уран, хурдтай хөдөлгөөнийг хүний нүдний хурд  гүйцдэггүй. Тэгвэл энэ технологийн тусламжтай  тамирчны араг ясны бүх хөдөлгөөнийг бичиж авах, ажиглах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, энэ технологийн 3D  мэдрэгч нь нэг секундэд 2,3 сая лазер гэрлийг ялгаруулж, араг ясны бүх хөдөлгөөнийг бичиж авах юм байна. Ингэснээр гарын бугуй болон хөлийн хөдөлгөөний тоог тодорхой тэмдэглэж авах боломж бүрдэж байгаа гэнэ. Түүнчлэн Тошиба компани регбигийн тоглолтыг шүүх хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлж байгаа юм байна. AI  технологид суурилагдсан энэ  шүүлтийн систем нь тоглогчийн хөдөлгөөн болоод дуу хоолойг бичиж авах, түүндээ дүн шинжилгээ хийх чадамжтай байх юм. Эдгээр нь олимпийн наадмын шүүлтийг илүү үнэн бодитой болгоход чиглэгдэж байгаа гэсэн мэдээллийг дээрх аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид өгч байгаа юм.

0 сэтгэгдэл байна.