Технологи
22
2016.12.26. 14:13 354 0

Хятад улс хот хоорондын метротой болно

Бээжин хотын засаг захиргаа  хүн ам олноор суурьшсан хотуудыг улсын нийслэл хоттой холбох хот хоорондын метротой болох төлөвлөгөөг боловсруулжээ. Тус улсын түүхэн дэх анхны хот хоорондын метроны сүлжээгээр Саньхэ хот болон Хэбэй мужийг Бээжин хоттой холбох юм байна. 54,3 км-ын урттай метроны шугамаар цагт 160 км хүртэл хурдан метро үйлчилгээ үзүүлэх юм байна. Хотын захиргаанаас мэдээлж байгаагаар  хот хоорондын метроны барилгын ажил 2020 он гэхэд дуусгавар болох юм байна.

0 сэтгэгдэл байна.