Технологи
22
2017.02.21. 12:53 256 0

Apple-ийн шинэ бүтээгдэхүүн царай таньдаг болно

Apple  компани Израйлийн Realface  гарааны компанийг худалдан авчээ. Хүний нүүр царайг таних технологийг боловсруулагч компанийг худалдан авснаар Эпплийнхэн зах зээлд гаргах шинэ бүтээгдэхүүндээ  хувьсал хийнэ гэсэн төлвийг зах зээлийн ажиглагчид өгч байна. Өөрөөр хэлбэл, iPhone 8  эзэмшигчийнхээ нүүр царайг таних технологитой байх юм. Израйлийн The Calcalist  хэвлэлээс мэдээлж байгаагаар Тим Кук хэдэн сая ам доллараар  гарааны компанийг худалдан авсан юм байна. Realface  технологи нь нүүр царайны  3 хэмжээст суурилан  тодорхой үйлдэл үзүүлдэг байна. iPhone 8 гар утасны  урд талын камерт уг технологийг суурилуулснаар эзэмшигчийнхээ  царай төрхийг 3-хан секундэд таньж дараачийн үйлдэл хийх боломжтой  болох юм байна. Түүнчлэн шинэ  гар утас нь Macbook-ийн нэг адил Touch Bar үйлдлийн бүстэй байх юм. Энэ мэдрэгч нь бусад iPhone гар утасны Home товчийг орлох юм.

0 сэтгэгдэл байна.