Технологи
22
2017.08.31. 12:41 183 0

Вакум галт тэрэг цагт 4000 км хүртэл хурдална

БНХАУ-ын сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн  корпораци HyperFlight нэртэй  дараачийн үеийн хурдны галт тэрэгийг зохион бүтээхээр болсноо мэдээлжээ. Дараа үеийн хэмээн нэрлэгдэж байгаа энэ галт тэрэг нь цагт 4000 км хүртэл хурдлах  юм байна. Соронзон орны таталцалаар ажиллах горимтой энгийн нүдээр харахад шугам хоолой мэт харагдах тээврийн энэ системийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тухай Синхуа агентлаг уламжилсан юм. Эхний ээлжинд хот хоорондын  буюу цагт 1000 км хүртэл хурдлах сүлжээг байгуулах юм. Үүний дараагаар үндэсний тээврийн системд цагт 2000 км хурдлах  сүлжээг байгуулна. Хамгийн эцсийн шатанд олон улс хооронд цагт 4000 км хүртэл хурдлах сүлжээг байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр уг хурдны галт тэрэг нь иргэний агаарын тээврийн нисэх онгоцноос 5  дахин, энгийн галт тэрэгнээс 10 дахин хурдан үйлчилгээг олон нийтэд үзүүлэх боломжтой болох юм. Синхуа агентлагийн мэдээлж байгаагаар анхны  кибер хурдын галт тэргийг Хэбэй мужийн Ухань хотод нэвтрүүлэх юм байна.

0 сэтгэгдэл байна.