Технологи
22
2016.01.12. 12:41 794 0

Эзнээ дагадаг ухаалаг чемодан бүтээжээ

Дейли Мейлийн мэдээлснээр өөр дээрээ камер болон тусгай өгөгдөл дамжуулагчтай энэ чемодан нь таны хаана байгаа газрыг тодорхойлж, дугуйн тусламжтай өөрөө явах үйлдлийг хийдэг байна. Чемодан нь  эзнийхээ ард явах бол эзэн нь өөрийн ухаалаг гар утас, Bluetooth-ийн тусламжтай чемоданаа хаана явааг нь харж, удирдаж болох юм байна. Үүнээс гадна хулгайлагдахаас сэргийлэх робот дохиололын системтэй юм байна. Nua Robotics-ийн энэ ухаалаг чемоданы тусгай төхөөрөмжийг хөдөлгөөн дунд цэнэглэх боломжтой.  Энгийн бус энэ бүтээгдэхүүнийг энэ жил дэлхийн зах зээлд гаргахаар  төлөвлөөд байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.