Технологи / Сонин хачин
22
2020.05.28. 11:53 247 0

Тренд технологи дэлхийн зах зээлд өрсөлдөхөд бэлэн болжээ

Дэлхий нийтээр амьдралын хурдацтай хөгжлийн хэв маягт шилжин аж төрж буй өнөө цагт технологийн шийдлүүд ч улам боловсронгуй болон гарсаар байна. Тэдгээрийн нэг болох утас цэнэглэдэг хувцсыг та бүхэнд танилцуулъя. Гадуур явж байхад таны утасны цэнэг дуусахаар яадаг билээ? Чухал уулзалт, цаг товлосон болзоонд хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй үед зөөврийн цэнэглэгч л байхгүй бол бухимддаг шүү дээ. Тиймээс юун түрүүнд та утсаа цэнэглэх боломжтой газрыг хайж олно. Тэгвэл Нидерландын загвар зохион бүтээгч Паулиневан Дунгензарим шинжлэх ухаанчид, мэргэжилтнүүдтэй хамтран уян нарны зайн хураагуур зохион бүтээжээ.

Ингээд тэрбээр 50 ширхэг жижиг нарны зайн хураагууртай хүрэм, даашинз оёсон байна. Тус даашинз болон хүрмийг нэг цаг наранд өмсөхөд ухаалаг утсыг 50 хувь хүртэл цэнэглэх хүчин чадалтай гэнэ. Үнэхээр сонирхолтой шийдэл биш гэж үү?

Эх сурвалж: www.entrepreneur.com

0 сэтгэгдэл байна.