Технологи / Сонин хачин
22
2020.06.4. 12:53 303 0

Андроид гар утсыг гацаадаг дэлгэцний зураг илэрчээ

Нэгэн уран зургийг дэлгэцний "wallpaper” болгомогц зарим Андроид системтэй гар утаснуудын ажиллагаанд доголдол гарч байгааг сошиал сүлжээнд хүмүүс мэдээлж байна. "Samsung” болон "Google”-ийн "Pixel” брэндийн гар утаснуудад энэ доголдол илэрсэн аж.

Уг зургийг дэлгэцний зургаараа сонгосны дараа гар утасны дэлгэц анивчиж эхэлдэг бөгөөд системийн түвшинд унтрааж асаахаас нааш засрахгүй байгааг мэдээлжээ. Самсунг компани энэ алдааг зассан системийн хувилбарыг зургадугаар сарын 11-нд гаргахаа мэдэгдсэн байна. Технологийн сэтгүүлч Богдан Петрован үүнийг туршиж үзэхэд "Huawei 20 Pro” загварын гар утсанд нөлөөлөөгүй бол "Google”-ийн "Pixel” 2 гар утсыг доголдуулж байгааг мэдээлжээ.

Одоогоор уг зураг ямар шалтгаанаар гар утсыг доголдуулж байгааг хэн ч тайлбарлаагүй байна. Зарим мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар Андроид систем тухайн зургийг хамгийн сайн дүрслэлтэй дэлгэцэнд гаргах гэж шинжилгээ хийх үеэрээ өнгөний өгөгдлийг нь "ойлгохгүй” будилж байж болзошгүй гэсэн байна.



Эх сурвалж: BBC, 9ТО5Google


0 сэтгэгдэл байна.