Технологи
22
2016.01.20. 14:17 236 0

2020 он гэхэд 5 сая ажлын байрыг роботууд эзэлнэ

Дэлхийн эдийн засгийн Future of Jobs форумын үеэр мэргэжилтнүүдийн хийсэн энэ судалгааг танилцуулсан юм. Үүгээр дэлхийн хөдөлмөрийн зах зээл 4 дэх үеийн аж үйлдвэрийн хувьслын нөлөөнд автахаар байгаа юм байна. Дэлхийн 15 улсад өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн нийт зах зээлийн 65 хувь нь  хамгаалагдсан буюу үлдсэн хувийг шинэ технологи, роботтехникийн тусламжтай  гүйцэтгэж байгаа гэсэн судалгаа байгаа юм. 2020 он гэхэд роботтехникийн хөгжил 2 сая шинэ ажлын байрыг бий болгох бол хиймэл оюун ухаан 7,1 сая ажлын байрыг эзэгнэх  хэтийн төлөв ажиглагдаж байна. Ингэснээр дэлхий дахинаа 5 сая иргэн ажлын байраа алдаж, хиймэл оюун ухаан хөдөлмөрийн зах зээлийг эзэгнэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд тооцоход хүрээд байгаа юм байна. Гомдол гаргахгүйгээр ажиллах автоматчилагдсан төхөөрөмжийг олон салбарт ашиглах тухайлбал, аж үйлдвэр, эрүүл мэндийн салбарт робот ажилчдын эзлэх хувь хэмжээ нилээд өсөх хандлагатай байна. Мөн үүнээс гадна хиймэл оюун ухаан эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхэд нилээд  халтай байхаар  байна. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд  10 эрэгтэй ажилчны нэг нь роботтехникийн нөлөөнд автаж ажлын байраа алдах бол 5 эмэгтэй тутмын нэг нь ажлын байраа алдана гэсэн судалгааг ч гаргасан байна.

0 сэтгэгдэл байна.