Технологи
22
2016.01.27. 12:13 755 0

Хөхний хорт хавдарыг илрүүлэх бээлий бүтээжээ

Токиогийн их сургуулийн эрдэмтэд  даралтыг мэдрэгчтэй  хэт мэдрэг бичил дурангийн материалыг зохион бүтээсэн байна. 8 микрометрийн хэмжээтэй буюу хүний үсийг 10 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний нарийнхан тоолуур нь нэгэн зэрэг 144 цэгт цохилтын хэмнэлийн өөрчлөлтийг бичих боломжтой юм байна. Түүнчлэн 80 микрометр буюу хүний үсний хэмжээтэй адил радиуст хэмжээс хийх энэ анагаах ухааны бичил  дуран нь хөхний хорт хавдарын эсийг хурдан хугацаанд найдвартай тодорхойлдогоороо тун онцлог, шинэ бүтээгдэхүүн болж байгаа юм. Уг төхөөрөмжийг эмч, сувилагч нар резинен бээлийний тусламжтай хэрэглэж, өвчтний биед үзлэг хийх юм байна.

0 сэтгэгдэл байна.