Технологи
22
2016.01.27. 12:45 385 0

Сельфид зориулсан хамгийн жижигхэн дрон

2016 оны 1-р сарын 1-нээс эхлэн нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу  дроныг АНУ-ын нутаг дэвсгэрт ашиглах тохиолдолд заавал Холбооны Иргэний агаарын тээврийн удирдах  газраас зөвшөөрөл авах шаардлагатай болсон юм. Харин энэ жижигхэн дроныг заавал бүртгүүлж зөвшөөрөл авах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл 250 грамм болон түүнээс дээш жинтэй нисэх төхөөрөмжинд гэрчилгээ, зөвшөөрөл олгодог болсон бол энэ дрон нь ердөө 136 граммын жинтэй юм байна. Indiegogo –гоос гаргаж байгаа энэ  дроныг 199 ам доллараар зах зээлд худалдаалах юм байна.  Энэ жилийн 3-р сараас эхлэн анхны бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуунд очих энэ  дроны урьдчилсан захиалга 1,8 сая ам долларт хүрээд байгаа гэнэ. 

0 сэтгэгдэл байна.