Технологи
22
2016.02.1. 16:13 519 0

Samsung Galaxy S7, S7 Edge ямар байх вэ?

Харин олон нийтийн сүлжээгээр шинэ ухаалаг гар утаснууд техник, технологийн ямар давуу талтай байх талаарх мэдээллийн нууцыг задруулаад байна. Эдгээр шинэ төрлийн бүтээгдэхүүн нь Super AMOLED Quad HD  5,1  болон 5,5 инчийн дэлгэцтэй байхаас гадна IP 67 стандартын чийг ус, тоосноос хамгаалагдсан, micro SD  картны үүр,  32, 64 Гб-ын үндсэн санах ойтой байх юм. Эдгээр гар утас нь үндсэн Exymos 8 Octa8890  эсвэл Qualcomm Snapdragon 820  процессортой, 4Гб үйлдлийн санах ойтой. S6-гаас ялгагдах онцлог нь 16 мегапикселийн камерийн оронд 12 Мп BriteCell функцтэй, гэрэлтүүлэг багатай орчинд чанартай зураг авах камер, сельфи хийхэд зориулсан 5 мегапикселийн камертай юм байна. 2 цагийн дотор цэнэг авах энэ гар утас нь урьдны загваруудын нэг адил хурууны хээ танигчтай байх юм.

0 сэтгэгдэл байна.