Технологи
22
2016.02.16. 14:46 333 0

Samsung тусгай хувилбар Galaxy S7 –г худалдаанд гаргана

"Бэтмен Супермэний эсрэг: Шударга ёсны төлөө” кинонд зориулсан энэ ухаалаг гар утсыг киноны нээлтээс нэг өдрийн өмнө буюу 2016 оны 3-р сарын 24-нд гаргахаар болж байгаа юм байна. Тусгай өнгөтэй Galaxy S7 гэсэн мэдээллээс өөр тодорхой мэдээлэл одоогоор ирээгүй байна. Харин Самсунг компани олимпийн наадамд зориулсан цувралаа ч бас гаргахаар болж байгаа гэсэн мэдээлэл байна. Өмнө нь Сочид болсон өвлийн олимпийн наадмаар Galaxy Note 3- аа гаргаж байсан бол Рио де Жанейрод болох зуны олимпийн наадамд зориулсан ухаалаг гар утсаа Бэтмен, Супермэний гар утаснаас өмнө худалдаанд гаргахаар болжээ. Энэ сарын 9-нөөс эхлэн сүлжээ сайтуудаар шинэ Samsung Galaxy S7-гийн зураг олон нийтэд ил болж эхлэсэн бол албан ёсны танилцуулгаа энэ сарын 21-ний өдөр Барселон хотноо болох үзэсгэлэнгийн үеэр хийх юм.

0 сэтгэгдэл байна.