Технологи
22
2016.02.25. 14:46 882 0

ДОХ-оос сэргийлэх цагираг бүтээжээ

АНУ-ын Эрүүлийг хамгаалах үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд  дапивиринтай үтрээний цагираг бүтээсэн юм байа. ДОХ-ын халдвараас сэргийлэх боломжтой энэ цагирагийг судлах ажилдаа Өмнөд Африк, Уганда, Зимбабве, Малави зэрэг  ДОХ-ын халдвартай тэмцэж  байгаа боловч тусыг эс олж байгаа  улсын  эмэгтэйчүүдийг хамруулсан юм байна. 18-45 насны энэ өвчний вирус авах эрсдэл нэн өндөр бүлгийн 2629 эмэгтэйчүүдэд энэ цагирагийн туршилтыг хийсэн юм байна. Туршилтаар нэг бүлэг эмэгтэйчүүдийн үтрээнд дапивиринтэй цагираг, нөгөө бүлэгт нь тайвшруулагчтай үтрээний цагирагийг хэрэглжээ. Судалгаагаар тусгай эм бүхий цагирагтай эмэгтэйчүүд тайвшруулагчтай цагираг болон гель, бэлгэвч хэрэглэсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад энэ өвчний вирусээр халдварлагдах эрсдэл нь дунджаар 27 хувь  байсан юм байна. Ийм цагирагийг 25 –аас дээш насны эмэгтэйчүүд хэрэглэх нь илүү үр дүнтэй болохыг  мэргэжилтнүүд судалгаагаараа тогтоосон  байна.  5 жил хэрэглэх боломжтой уг цагирагийг ДОХ-ын халдвар өндөртэй улс орнуудад нэгж нь 5 ам доллар байхаар ханган нийлүүлж болох юм гэсэн саналыг АНУ-ын мэргэжилтнүүд гаргасан байна.

0 сэтгэгдэл байна.