Технологи
22
2016.03.18. 17:30 709 0

Toyota компани харааны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төхөөрөмж бүтээж эхэлжээ

Японы автомашин үйлдвэрлэлийн Тоёота компани харааны  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан BLAID  төслийн хүрээнд U  төхөөрөмжийг бүтээж эхэлжээ. Харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гол хэрэглүүр болсон цагаан таяг, хөтөч нохой зэргийг орлох энэ төхөөрөмжийг хүзүүндээ зүүж явахад болохоор дизайныг нь гаргаад байгаа юм байна. Өмсч явахад зориулагдсан  энэ төхөөрөмж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  хүрээлэн буй орчны мэдээллийг өгөх юм. Өөрөөр хэлбэл, шат, цахилгаан шат, угаалгын өрөө, хаалганы босго зэрэг саадын тухай мэдээллийг тухайн хэрэглэгчид чичиргээгээр дамжуулан  өгөх юм. Мөн энэ технологи нь хүний дуу хоолойгоор байрлалыг нь тогтоох, нүүрний төрхийг ялгаж танихад нь туслах юм байна.

0 сэтгэгдэл байна.