Технологи
22
2016.03.22. 14:32 363 0

Гал түймрийн аюулын үед ашиглах дрон бүтээжээ

Өмнөд Солонгосын шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн эрдэмтэд гал түймрийн аюулын үед ашиглах галд тэсвэртэй 4 дугуйт Faros-ыг зохион бүтээжээ. Fireproof Aerial Robot System   нь хана дагууд хөдөлж, гал түймрийн аюулын үед иргэдийг аврах ажиллагаанд ашиглаж болох нисгэгчгүй нисэх төхөөрөмж гэдгээрээ онцлогтой. Галд тэсвэртэй 4 дугуйт дронын рам болон корпусыг арамид даавуугаар хийсэн юм байна. Энэ нь уг дроныг галд авалцан шатахаас хамгаалахаас гадна тусгай сэнсний тусламжтай шууд хөөрөх боломжтой болгожээ. Лазерын сканер, альтиметр буюу өндрийг хэмжигчтэй, эргэлт тогтворжуулагчтай, угаартсан өрөөнд байгаа  иргэдийг эрэн хайх тусгай биеийн дулаан хэмжигч багаж төхөөрөмжөөр тоноглогдсон юм байна.

0 сэтгэгдэл байна.