Технологи
22
2016.04.18. 15:26 358 0

Ярьж чаддаг робот бүтээжээ

Хятадын  Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн эрдэмтэд тус улсын хэмжээнд анх удаа бүтээгдсэн анхны эмэгтэй роботыг олон нийтэд танилцууллаа.Механик хөдөлгөөнтэй энэ эмэгтэй робот нь өөрөө хөдөлж, ярьж чаддагаараа онцлог юм байна. ЖиаЖиа гэх нэртэй энэ роботыг танилцуулах ёслолын ажиллагааны үеэр олон тооны сонирхогчид хамтдаа сельфи хийсэн гэнэ. Энэ үеэр ЖиаЖиа робот "Ойроос миний зургийг битгий аваарай.  Ингэхээр миний нүүр хэтэрхий том харагдаад байдаг юм” хэмээн  хэлж байсан гэж Синхуа агентлаг мэдээлжээ. Энэ роботыг бүтээх төслийн ажил 3 жилийн хугацаатай үргэлжилсэн юм байна.

0 сэтгэгдэл байна.