Сонин хачин
22
2016.05.4. 18:44 220 0

Хоол хулгайлахыг дэмжжээ

Италийн дээд шүүх өлсч ундаассан ядуус хоол хулгайлвал түүнийг гэмт хэрэгт тооцохгүй байх шийдвэрийг гаргажээ. Гэмт  хэргийн тухай хуульд оруулж байгаа энэ өөрчлөлт нь тус улсад амьдарч байсан ажилгүй Украйны цагаач Роман Остряков гэгчийн хэрэг явдлаас улбаалсан гэнэ. Супермаркетаас хоол хулгай хийсэн орон гэргүй  түүнд хуучин хуулийн зүйл заалтаар 6 сар шоронд хорих, 100 еврогийн торгууль хүлээлгэх байсан юм байна. 2011 орнд Остряков гэгч нь Генуе хотын  нэгэн хүнсний дэлгүүрийн хамгаалагчид баригдсан юм байна. Тэрээр уг дэлгүүрээс 2 хэрчим бяслаг,  4 евро хүрэхгүй хэмжээний зайдас хулгайлж, зөвхөн талхныхаа үнийг л төлсөн гэнэ. "Хоол хүнс нэн даруй шаардлагатай байсан учраас тэр  дэлгүүрээс өөрт шаардлагатай байсан зүйлээ л авсан. Өлсч үхэхээс өөрөө өөрийнхөө амь насыг хамгаалсан түүний энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна” гэсэн дүгнэлтийг Италийн  шүүх гаргасан байна. Улмаар энэ жишээг татан гэмт хэргийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, бага зэргийн буюу өлсч үхэхээс сэргийлэхийн тулд хоол хүнс  авсан бол түүнийг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалтыг оруулж өгсөн гэнэ.

0 сэтгэгдэл байна.