Сонин хачин
22
2016.05.24. 16:47 664 0

Обамагийн 6 долларын үнэтэй хоол олны сонирхолыг татав

Вьетнам улсад айлчлал хийсэн АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама Ханой хотноо Америкийн алдарт тогооч Энтони Бурдиантай хамт жижигхэн гудамжны хоолны цэгт хооллож байгаа зураг  тус улсын төдийгүй дэлхийн оршин суугчдын анхаарал, сонирхолыг татлаа. 6 ам долларын үнэтэй гоймон идэж суугаа Барак Обама, дэлхийн од шахуу Энтони  нартай зэрэгцэн сууж байгаагаа ч анзаарахгүй хооллох Вьетнамчуудын тайван дөлгөөн байдлын талаар  Барууны зарим сэтгүүлчид нийтлэлдээ  онцолж эхлэсэн байна. Харин энэ хоолны газрын гадаа АНУ-ын ерөнхийлөгчийг харах гэсэн олон нийт хуран цугласан байжээ. Инстаграмд 120.000-аас хол давсан хэрэглэгчид Like  дарсан энэ зураг,  уулзалтын үеэр Барак Обамагийн хамгаалагчид нь чухам хаана "нуугдаж байсан” бол гэсэн асуулт  ч их гарах болсон байна. Энэ удаад тэд гриллдэж шарсан гахайн махтай, будаа, гоймонгоор хийсэн, Вьетнамчуудын бун ча хэмээн нэрлэдэг хоолыг зоогложээ.  Хоолны үеэр Энтони Бурдиан Ерөнхийлөгчийн харилцаа, уламжлалт ёс заншлын ёс зүй сайтай болохыг анзаарснаа Интаграмдаа өгүүлжээ. "Ерөнхийлөгч гоймонгоо идэж  дуусгаад савхаа аяган дээрээ тавихад нь би  түүгээр үнэхээр их бахархлаа. Зарим хүмүүс гоймондоо савхаа бараг зоох нь холгүй орхичихдог. Вьетнамд, ер нь бол Азид  ингэвэл хамгийн бүдүүлэг алхам болохоос гадна бусдыг үл хүндэтгэсэн хамгийн том дохио болдог” гэж Барак Обамагийн савх хэрэглэх  ёс зүйг магтжээ. Түүнээс гадна энэ зурагт Барак Обама, Энтони Бурдиан нар "хямд үнэтэй, хуванцар сандал” дээр тухалсан нь ч   олны сонирхолыг багагүй өдөөжээ.

0 сэтгэгдэл байна.