Сонин хачин
22
2015.12.24. 06:06 512 0

Казахстаны Усть-Каменогорск хотод ХУДАЛДАГЧГҮЙ ДЭЛГҮҮР нээгджээ

Казахстаны Усть-Каменогорск хотод ХУДАЛДАГЧГҮЙ ДЭЛГҮҮР нээгджээ

Казахстаны Усть-Каменоргск хотод нэгэн өвөрмөц дэлгүүр нээгджээ.



Хотын нэгэн сургуульд амттан, ундаа зэрэг хүүхдүүдийн дуртай хүнсний бүтээгдэхүүнээр дүүргэсэн лангуу байгуулсан байна. Харин тэнд худалдагч байхгүй, сурагчид барааг өөрсдөө аван, тусгай саванд мөнгөө хийж, хариултаа ч өөрсдөө авах гэнэ. Хүүхдүүдэд үнэнч занг төлөвшүүлэх зорилготой энэ дэлгүүрийг нээх санааг есдүгээр ангийн сурагч Мухдияр Кадияров анх олжээ.




Аажмаар сурагчид үнэнч зан гаргах нь улам нэмэгджээ.




Түүний санааг томчууд дэмжиж, бараа худалдан авах мөнгө гаргаж өгсөн байна. Цаасан дээр бүтээгдэхүүний үнийг бичиж, мөнгө хийх сав байрлуулсан байна. Энэ бүхэн гурван сарын өмнө эхэлжээ. Анхандаа сурагчид үүнд хариуцлагагүй хандаж, цуглах ёстой мөнгөний ердөө 70 хувь саванд хуримтлагдсан байсан гэнэ. Харин аажмаар сурагчид үнэнч зан гаргах нь улам нэмэгджээ. Одоо хуримтлагдах ёстой мөнгөний 98 хувь нь цугладаг болсонд сурагчид их баяртай байгаа гэнэ.




 



Төслийг санаачлагч хүүгийн ярьснаар нэг хүү ус авах гэсэн боловч мөнгө нь хүрэхгүй байсан тул мөнгө хийгээгүй, маргааш заавал хийнэ гэсэн бичиг үлдээсэн байжээ. Маргааш нь өнөөх хүү усны мөнгийг авчирч хийсэн гэнэ.



Төслийн гол зорилго нь  залуу хойч үеийнхнийг нэг нэгэндээ итгэж сургах, хүний үнэнч зан чанар хамгийн том давуу тал гэдгийг ойлгуулах зорилготой байсан гэж Казах-Туркийн хамтарсан лицейн захирал өгүүлсэн байна.


Дашрамд дуулгахад дэлхийн олон оронд ийм дэлгүүр түгээмэл байдаг. Худалдагчгүй хамгийн анхны дэлгүүр 2013 онд Хятадад нээгдэж байсан юм. Энэ жишгийг Европын болон Ойрхи Дорнодын олон орон хэрэгжүүлсэн бөгөөд одоо дэлхий даяар нийтдээ 500 гаруй энэ төрлийн дэлгүүр ажилладаг юм байна. 



Эх сурвалж: tengrinews.kz

0 сэтгэгдэл байна.