Сонин хачин
22
2016.06.2. 20:17 716 0

Домогт хөлбөмбөгчин ФиФа-гийн дэлхийн цомын медалиа зарна

Бразилийн хөлбөмбөгчин, дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд мөнхөрсөн домогт Пеле  Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэлхийн цомын медаль болон өөрийн 2000 гаруй эд зүйлсээ худалдаалахаар болжээ. Тэрээр өөрийн төрөлх хөлбөмбөгийн Сантос клубыг дэмжих, хүүхдийн эмнэлэгт хандив   тусламж үзүүлэхээр сайн санааны дуудлага худалдаа зохион байгуулах юм байна. "Хүүхдүүдэд туслах зорилгоор сайн санааны дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цугларсан мөнгөний тал хувь нь хүүхдийн эмнэлэгт, үлдсэн хувь нь намайг хүн болгосон, хөлбөмбөгчин болох эхлэлийг тавьж өгсөн Сантос клубт хандивлагдах юм” гэж Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа  тэрээр өгүүлжээ. Лондон хотноо энэ сарын 7-ны өдөр эхэлж 3 өдөр үргэлжлэх дуудлага худалдаагаар Пеле 1   сая ам доллар  олохоор төлөвлөөд байгаа юм байна. Пеле Сатос, Нью Иорк Космос зэрэг клуб, Бразилийн  шигшээ багийн бүрэлдэхүүнд нийтдээ 77 гоол оруулсан байдаг юм.  20-р зууны шилдэг хөлбөмбөгчинөөр тодорсон тэрээр Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэлхийн  цомын тэмцээнээс 3 удаа медаль хүртсэн цорын ганц тамирчин гэдгээрээ онцлогтой. Энэ удаагийн дуудлага худалдаанд түүний дэлхийн цомын 3 медаль гурвуулаа багтаж байгаа гэнэ.

0 сэтгэгдэл байна.