Сонин хачин
22
2016.06.7. 15:41 713 0

Салсан хосуудын музей нээгджээ

АНУ-ын Лос Анжелос хотноо өнгөрсөн амралтын өдрөөр салсан хосуудын дурсгалд зориулсан музей нээгдсэн байна. Хачирхалтай энэ музей  хаягдаж хоцорсон дурлалт хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйлс, дотуур хувцас, хайрын захидал, хуримын даашинз, гоёл чимэглэлийн зүйлсийг үзмэрээ болгожээ. Гэрэл зураг, томчуудад зориулсан сэтгүүл, дундарсан сүрчигний сав, том толь,  гэрэл зургийн аппарат, хувцас гээд олон төрлийн үзмэр бүхий энэ музейд зочилсон хүмүүс 18 ам долларын тасалбар худалдан авч үйлчлүүлжээ. Энэ музейн хамгийн сонин, олны анхаарлыг татсан үзмэр нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараах өвчтөнд асаргаа үзүүлэх эмнэлгийн заавар байсан гэнэ. Энэ үзмэрт уушигандаа хагалгаа хийлгэснийх нь дараа найз залуу нь хаяад явсан нэгэн эмэгтэй өгсөн гэсэн тайлбар зүүжээ.

0 сэтгэгдэл байна.