Сонин хачин
22
2016.06.15. 15:26 677 0

Турахад тохиромжтой нас байдаг гэнэ

Ихбританийн Форза Сапплментс компани нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Энэ  судалгааны гол зорилго нь  хүн хэдэн насандаа турах дасгал хийх нь хамгийн их үр дүнтэй байдгийг тогтоох байсан юм. Судалгаагаар эмэгтэйчүүд 32 насандаа, эрэгтэйчүүд 31 насандаа хамгийн хурдан хугацаанд үр дүнтэй турдаг болох нь тогтоогдсон байна.  Компанийн мэргэжилтнүүд судалгаандаа хэдэн зуун мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулж, илүүдэл жингээ хаях хамгийн тохиромжтой нас нь 30-35 нас  гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ насандаа хүмүүс орь залуу биш гэдгээ ухаарч, эрүүл мэнддээ гойд анхаардаг төлөвшлийн үе гэж  мэргэжилтнүүд дүгнэлтэндээ тусгажээ.  Турахад хамгийн тохиромжтой нас, цаг хугацаа өнгөрснөөр хүний бодисын солилцоо удааширч, жин хаях үйл явц түүнтэй уялдан удааширдаг гэж тэд үзсэн байна.

0 сэтгэгдэл байна.