Сонин хачин
22
2016.06.17. 18:09 1 052 0

Роналду: Чи хэн юм бэ?

Франц улсад болж байгаа Евро 2016 хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Португалийн шигшээ багийн тоглогч Криштиан Роналду Исландын тамирчинд их зан гаргаж, бүдүүлэг аашилсан тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Португалийн шигшээ баг энэ тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтоо Исландын шигшээ багтай хийж, 1:1-ийн харьцаатай тэнцсэн. Энэ тоглолтын од нь Роналду болно гэсэн таамагийг хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид хийж байсан боловч Португалийн цорын ганц гоолыг 31 дэх минутанд Андре Гомешийн дамжуулалтаар Нани хийсэн юм. Үүнд бухимдсан уу эсвэл хувцсандаа хийморь нь байдаг гэдэгт итгэдэг үү Роналду  Исландын хамгаалагч Арон Гуннарссоны хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Исландын тамирчин Роналдутай өмсгөлөө солихыг 2 ч удаа гуйсан юм байна.  Испанийн  Реал багийн тоглогч,  Алтан бөмбөгийн эзэн,  шилдэг мэргэн буучийг өмсгөлөө харилцан солилцохыг  Арон Гуннарссон гуравдах удаагаа гуйсны эцэст "Өмсгөлөө солино гэнээ. Чи өөрөө хэн юм бэ” гэсэн хариу сонссон гэнэ. Энэ  хариуг нь сонссон Германы Бильд хэвлэлийнхэн Роналду их зан гаргаж бүдүүлэг загналаа гэсэн  гарчигтай мэдээлэл нийтэлжээ.

0 сэтгэгдэл байна.