Сонин хачин
22
2016.06.18. 16:49 1 898 0

Энэтхэгт загасан хүн төржээ

Одоогоос 7 хоногийн өмнө Энэтхэг улсын Махараштра мужийн Нагпур хотод загасан хайрстай, нүүр болон биеийн гажигтай нэгэн охин мэндэлжээ. Залуу фермерчдийн  гэр бүлд төрсөн анхны охин нь хугацаанаасаа өмнө төрсөн юм байна. Гарын бугуй, хөлний тавхай нь мухар, хамрын нүхтэй, чихгүй  төрсөн энэ охины ам нь  яг л загасныхтай адилхан гэнэ. Арьсан бүрхүүлээр нь эмч мэргэжилтнүүд уг охиныг загасан  хайрст үлд буюу ихтиоз өвчтэй төрсөн гэж үзэж байгаа юм байна. Одоогийн байдлаар уг охиныг шинэ төрсөн нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа, арьсны  болон биеийн зургийг нь Сальва дахь анагаах ухааны шинжлэх ухааны хүрээлэн рүү илгээгээд байна. Ойрын хэдэн хоногийн хугацаанд хэд хэдэн шинжилгээ хийгдэж, охины биеийн байдлын талаар мэдээлэх юм. "Ийм төрөлхийн гажигтай, халдвар авсан хүүхдүүд нярайн үедээ таалал төгсдөг. Түүний арьсыг бид вазелин түрхэж зөөлрүүлж байгаа. Түүнд нүдний ухархай бий эсэхэд бид одоог хүртэл эргэлзэж байна. Ямар нэгэн урьдчилсан таамаг дүгнэлт хийх цаг эрт байна” гэж энэ ховор үзэгдлийн талаар хүүхдийн  их эмч Яш Банаит өгүүлжээ. Охины ээж  нь 23 настай, аав нь 27 настай юм байна. Хосууд нэн ядуу учраас ураг мутацид орж байгаа эсэхийг тогтоох шинжилгээнд орж чадаагүй явсаар төрсөн гэнэ. Ихтиоз арлекина буюу загасан хайрст өвчний шинж тэмдэг жирэмсний 4 дэх  сард илэрдэг,  ийм нөхцөлд эмч нар жирэмслэлтийг зогсоох арга хэмжээ авахыг зөвлөдөг байна. Охиныг төрснөөс хэдхэн минутын дараа төрөх эмнэлгийн эмч Лата Мангешкар охиныг барин инээмсэглэсэн зургаа олон нийтийн сүлжээ сайтад тавьсан нь энэ юм байна. Сүлжээ сайтын хэрэглэгчид ийм зургийг дэлгэн тавихыг эцэг эх нь зөвшөөрсөн эсэхийг лавлан асууж байгаа гэнэ. Энэтхэг улсад өмнө нь ийм тохиолдол анх 2014 онд гарсан юм байна. Гэхдээ дөнгөж төрсөн нярай эмчийн үзлэгт ч орж чадалгүй хорвоог орхисон  учраас өвчний оношийг тогтоож чадаагүй юм байна. Дэлхий дахинаа анх 1750 онд ийм хүүхэд төрсөн талаар түүхэн баримт үлдсэн байдаг юм байна. Эмч мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар 300,000 төрөлтөнд нэг тохиолддог  юм байна.

0 сэтгэгдэл байна.