Сонин хачин
22
2016.06.20. 16:09 880 0

Криштиан Роналдугийн шинэ амраг

Энэ цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг криштиан Роналду өрх толгойлсон ганц бие аав гэдгийг нь хүн бүхэн андахгүй мэднэ. Амжилттай яваа, басхүү бие бялдар тэгшхэн  ганц бие залуу элдэв хайр дурлалын "асуудалд” байнга шахуу өртдөг нь нууц биш. Олон жил нөхөрлөсөн Ирина Шейкээс он гарсны дараахан салсан тэрээр Италийн загвар өмсөгч бүсгүйтэй болзох болсныг барууны хэвлэлийнхэн онцолж эхэлжээ. Реалити шоуны од Элиза де Панисиотой Криштиан Роналду өнгөрсөн жил Ибицед байхдаа найз нөхдийнхөө  хүрээнд хийсэн нэгэн үдэшлэгийн үеэр танилцан болзож эхэлсэн гэнэ. Өдгөө 29 настай загвар өмсөгч бүсгүйтэй болзож эхэлсэн талаараа Криштиан Роналду баталсан эсвэл няцаасан ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа  юм.

0 сэтгэгдэл байна.