Сонин хачин
22
2016.06.21. 13:01 553 0

Том хамартнуудын тэмцээн болжээ

Германы Лангенбрук хотноо хамгийн том хамартныг тодруулах тэмцээн болжээ. 5 жил тутамд нэг удаа зохиогддог аварга шалгаруулах тэмцээнд Европын хэд  хэдэн улсын иргэд оролцдог юм байна. Энэ сарын 20-ны өдөр ялагчаа тодруулсан энэ  удаагийн тэмцээний ялагчаар 2 дах удаагаа Ханс Ройст гэгч тэргүүлсэн байна. Түүний хамрын параметрүүд одоогийн байдлаар тодорхойгүй байгаа боловч зарим мэдээллийн эх сурвалжийн өгүүлж байгаагаар яг л төмс шиг хамартай гэнэ. Лангенбрукийн хамрын клуб ийм аварга шалгаруулах тэмцээнийг 1961 оноос хойш зохион байгуулсаар ирсэн юм байна. Оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэ тэмцээний эхний шатанд оролцогчдын үнэрлэх эрхтнийг шүүгчид хэмждэг юм байна. Хэний хамар урт, өргөн байгаагаар нь ялагчийг тодруулдаг тэмцээнд оролцож ялахын тулд зарим нь хамраа томсгох арга хэмжээг хүртэл хэрэглэдэг гэнэ.  Жишээлэхэд, Австрийн иргэн Германн Мачтингер гэгч л гэхэд тусгай зориулалтын хамрын тамхи хэрэглэдэг. Энэ нь түүний хамрын нүхийг өргөсгөдөг гэдэгт итгэлтэй байдаг гэж өгүүлжээ.

0 сэтгэгдэл байна.