Сонин хачин
22
2016.06.23. 16:33 655 0

“Мөнгө алга, гэхдээ та нар тэсээрэй” прянник хийж эхэлжээ

ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотын нарийн боовчид "мөнгө алга, гэхдээ та нар тэсээрэй” гэсэн бичигтэй прянник хийж эхэлжээ. Дурсгалын гэмээр ийм прянник  нилээд эрэлт хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүний нэгт тооцогдож эхэлсэн байна. Энэ нь өнгөрсөн 5-р сард ОХУ-ын засгийн газрын тэргүүн Димтрий Медведевийн Крымд хийсэн айлчлалтай холбоотой юм байна. Крымын оршин суугчид тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлт тавихад нь тэрээр  улсын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлын нэг нь тэтгэвэр гэсэн юм. Түүний хэлсэн үг нь товчхондоо "мөнгө алга, гэхдээ та нар тэвчээрэй” гэсэн утгатай байсан учраас Улаан-Үүдийнхэн ийм прянник үйлдвэрлэх болсон гэнэ.

0 сэтгэгдэл байна.