Сонин хачин
22
2016.06.23. 16:40 740 0

Онгоцны ачааны нормыг өөрчилжээ

Эмиратс агаарын нислэгийн компани энгийн ангилалын суудалд зорчигчдын үнэ төлбөргүй тээвэрлэх ачаа тээшний нормд өөрчлөлт оруулжээ. Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн уг нисэх компаниар үйлчлүүлэх энгийн буюу Special  ангилалын тасалбартай зорчигч 20 кг ачааг авч явах боломжтой болсон байна. Харин арай үнэтэй суудлаар зорчигчид буюу Flex Plus  ангилалынхны ачааг 5 кг-аар нэмэгдүүлж, 35 кг болгон өөрчилжээ. Special  тасалбарын ангилалыг саяхнаас үйлчилгээнд гаргасан юм. Энэ ангилалд хямралтай үнийн тасалбар орж байгаа юм. Харин өмнө нь захиалсан  энгийн тасалбар бүхий зорчигчдын  ачаа тээшний эзлэх  хувийн жинд өөрчлөлт ороогүй, 13 кг байх юм. Үүнээс өмнө Эмиратс компанийн хүчтэй өрсөлдөгч Этихад Эйрвейс ачаа тээшний ийм нормыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн юм.

0 сэтгэгдэл байна.