Сонин хачин
22
2016.09.6. 11:23 593 0

АНУ-ын засгийн газар бактерийн эсрэг саванг хэрэглэхийг хоригложээ

АНУ-ын хүнсний бүтээгдэхүүн, эмийн хяналтын  удирдах  газар бактерийн эсрэг үйлчилгээтэй хэд хэдэн химийн найрлага бүхий саванг худалдаанд гаргахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тэдгээр химийн найрлаган дунд триклозан багтжээ.  Саван үйлдвэрлэгчид бактерийн эсрэг угаалгын бодисны найрлага нь  хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталж чадаагүй. Харин эрүүл мэндэд хор хөнөөлтэйг батласан тухай шийдвэр гаргагчид мэдээлжээ. Гэхдээ энэ хориг нэг жилийн хугацаатай хэрэгжих юм байна. Энэ хугацаанд триклозан, трикоркарбан зэрэг нийт 17 найрлагыг хатуу, шингэн савангийн найрлага бүтцэд оруулахгүй байх шаардлагатай болж байгаа юм байна.  Энэ шийдвэр нь бусад төрлийн ариун цэврийн хэрэглэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, найрлагадаа триклозан агуулсан  Colgate Total  шүдний оог худалдаанд гаргах, хэрэглэх боломжтой гэнэ. Триклозан нь микроогранизын тэсвэртэй чанарыг нэмэгдүүлж,  дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулж, зүрх судасны торлогийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг нь судалгаагаар тогтоогджээ.

0 сэтгэгдэл байна.