Сонин хачин
22
2016.09.6. 13:14 1 134 0

БНСУ-ын Ерөнхийлөгчид Путины барьсан хувийн бэлэг

БНСУ-ын ерөнхийлөгч хатагтай Пак Кын Хэтэй ОХУ-ын  төрийн тэргүүн Владимир Путин эдийн засгийн форумын үеэр уулзалт хийжээ. Энэ удаагийн уулзалтаар ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид хувиасаа  бэлэг барьсан нь нилээд анхаарал татаж байгаа юм байна. Нэн онцгой билгэ тэмдэг бүхий энэ бэлэг нь 2 талын харилцаа хамтын ажиллагааг шинэ  шатанд гаргахтай холбоотой гэсэн тайлбарыг Кремлийн зүгээс өгчээ.  Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр ОХУ-ын Владивостокт Орос Өмнөд Солонгосын  төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болсон юм.  Энэ тухай мэдээллийг Сөүл дэх ерөнхийлөгчийн албанаас онцгойлон мэдээлсэн байна. "9-р сарын 3-ны өдөр Владивостокт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ажил хэрэгч зоог өндөрлөх үеэр манай удирдагчид хандан түүнд онцгой бэлэг барих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.  "Энэ бол албан ёсны бэлэг биш, миний хувийн бэлэг байгаа юм” гэж Оросын төрийн тэргүүн тэмдэглэсэн” гэж уг мэдээлэлд дурьджээ. Энэ бэлэг нь Пак хатагтайн сэтгэлийг нилээд хөдөлгөсөн гэнэ.   ОХУ-ын төрийн тэргүүн Путин  БНСУ-ын ерөнхийлөгчид 1979  он гарахын өмнөхөн бичсэн аавынх нь илгээлт бүхий бичвэрийг  нь бэлэглэж, сэтгэлийг нь хөдөлгөжээ. Пак Кын Хэ  хатагтайн аав Пак Чжон Хи нь тус улсыг 1961 онд удирдаж байсан, алдартай генерал. Тэрээр 1979 оны 10-р сарын 26-ны өдөр өөрийн өрсөлдөгчдийнхөө  гарт амь насаа алдсан түүхтэй юм.  1979 он гарахын өмнөхөн генерал Пак Чжон Хи "Ард түмний эв нэгдлээр дамжуулан улам урагшлан хөгжинө. 1979 оны шинэ жилийн мэнд хүргэе. Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Чжон Хи”  хэмээн бичиж байсан нь энэ гэнэ. Энэ нь түүний хамгийн сүүлийн  хүсэл, бичвэр байсан гэж үздэг байна. Пак Чжон Хи ерөнхийлөгчийг таалал төгссөний дараа энэ бичвэр АНУ-д хүрч, улмаар тус улсад суурьшсан нэгэн Солонгос иргэн худалдан авсан түүхтэй юм байна. Харин ОХУ-ын ерөнхийлөгч энэ бичгийг АНУ-ын нэгэн дуудлага худалдаанаас худалдан авсан байна. "Энэ бол миний мэдэхээр цор ганц бичвэр. Энэ таньд онцгой зүйл учраас би таньд бэлэглэхийг хүссэн юм” гэж ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өгүүлжээ.


0 сэтгэгдэл байна.