Сонин хачин
22
2016.09.8. 13:19 531 0

Мэрилин Монрогийн алдарт даашинзыг дуудлагаар худалдана

АНУ-ын алдарт жүжигчин Мэрилин Монрогийн  домогт даашинзыг дуудлагаар худалдахаар болжээ.  1962 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн төрсөн өдөрт зориулан Happy Birthday   дууг дуулахдаа өмссөн даашинзыг нь ирэх 11-р сарын 14-нд Лос Анжелос хотноо болох Julien’s Auctions –оос худалдах юм байна. Жан Луи загвар зохион бүтээгчийн уран бүтээл тунгалаг алмазаар чимэглэсэн даашинзыг Мэрилин Монро  1962 оны 5-р сарын 19-нд Мадисон Скуэр Гарденд болсон ерөнхийлөгчийн төрсөн өдөрт зориулан тоглолтонд өмсч, 15,000 хүний өмнө анх гарсан түүхтэй. Дэлхийд цор ганц бүтээгдсэн энэ даашинз нь зөвхөн Холливудын хувцасны урлагийг харуулаад ч зогсохгүй улс төр түүхийн хувьд ихээхэн ач холбогдолтой гэж дуудлага худалдааны агентлагийн ерөнхийлөгч өгүүлжээ. Дуудлага худалдаа болохоос өмнө энэ даашинзыг АНУ-ын Нью Жерси, Ирландад үзэсгэлэнгийн танхимд байршуулж олон нийтэд сонирхуулах юм байна. Одоогийн байдлаар уг даашинзыг чухам хэдээр анхлан дуудах тухай мэдээлэл бүрхэг байгаа боловч 2-3 сая ам доллар хүрнэ гэж үзэж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.