Сонин хачин
22
2016.09.13. 15:11 517 0

Сансар судлалынхан ихрүүдийг судална

АНУ-ын сансар огторгуйн  уудмыг судлан шинжлэх НАСА агентлаг нэгэн сонирхолтой судалгааг хийхээр болжээ. Хүн сансарт удаан хугацааны туршид оршин амьдарснаар хүний эрүү мэнд бие физиологид ямар өөрчлөлт ордог талаар судлах юм байна. Ингэхдээ тэд ихрүүдийг ашиглахаар болжээ. Агааргүй орчинд хүний бие организм  хэрхэн өөрчлөгддөгөөс гадна шинэ ямар боломж нээгддэгийг тодорхойлох энэ  судалгаанд Марк, Скотт Келли гэгч ах дүүг оролцуулах юм. Скоттын р хувьд бүтэн жилийн турш сансарт байх хугацаандаа өдөр бүр 16 сансрын хөлөг солин аялах м байна. Энэ хооронд түүний ах Марк нь гэртээ байж энгийн өдөр тутмын ажил хэргээ хийх гэнэ. Сансар огторгуйн цацраг, жингүйдэлСкоттын бие организмд хэрхэн нөлөөлснийг  Маркийнхтай харьцуулан тодорхойлох юм байна. Тэр дундээ зүрх судасны, дархлааны систем хийгээд хорт хавдар үүсэх магадлал зэрэгт эрдэмтэд гол анхаарлаа хандуулан судлах юм байна. Эндээс гарсан дүгнэлтэнд үндэслэн НАСА агентлагийн эрдэмтэд Марс гариг руу сансрын нисгэгчдээ илгээх бэлтгэл ажлаа эхлүүлэх юм байна. Улаан нүдэн гариг руу хийх аялалыг 2030 онд хийхээр төлөвлөөд байгаа юм.

0 сэтгэгдэл байна.