Сонин хачин
22
2016.09.15. 14:27 629 0

Сигалд ОХУ-ын иргэншил олгох уу?

Холливудын жүжигчин, продюсер Стивен Сигал саяхан ОХУ-д зохион байгуулагдсан Круг Света   наадамд оролцох үеэрээ ОХУ-ын иргэн болох хүслээ илэрхийлсэн билээ. Тэгвэл түүнд  соёл урлагийн салбарт гаргасан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын иргэншил олгох бүрэн боломжтой гэж өмгөөлөгч Руслан Коблев мэдээлжээ. ОХУ-ын иргэний тухай хуулийн 13-р зүйл заалтад гавьяаг нь үнэлэн тус улсын иргэншил олгож болно гэж заажээ.  Жүжигчний гавьяаг ганцаарчилсан тулааны урлагийн хөгжилд оруулсан  хувь нэмрийг нь үнэлэхээс гадна ОХУ-ын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлсэн гэж үзэн  ОХУ-ын иргэншил олгох бүрэн боломжтой гэж тэрээр үзэж байгаа юм байна. Ингэснээр Сигал соёл урлагийн салбарт гаргасан амжилтандаа үндэслэн мэдүүлгээ гаргаж болох юм. Энэ тохиолдолд Сигал ОХУ-ын нутаг  дэвсгэрт хамгийн багаар бодоход бүтэн жил оршин суух шаардлагатай болох юм байна.

0 сэтгэгдэл байна.