Сонин хачин
22
2016.09.15. 14:40 582 0

Бандерас оюутан болжээ

Испанийн алдарт жүжигчин Антонио Бандерас загварын ертөнцөд өрсөлдөхөөр шийдвэрлэжээ. Өөрийн нэрээр нэрлэн хувцсаа  зах зээлд гаргахын тулд тэрээр дизайн урлагийн чиглэлээр суралцаж эхэлсэн гэнэ. "Би одоо 56 настай. Гэхдээ зогсохыг хүсэхгүй байна. Өөрөө  хөдөлгөөнтэй, идэвхтэй хүн. Шинэ зүйл ямагт сонирхолыг минь татаж байдаг. Дизайны ертөнц, энэ урлагийн талаар мэдлэгтэй болохоор одоо их сургуульд суралцаж байна. Би хувцас гаргах гэж байгаа. Гэхдээ надаас хүмүүс мэдээж хувцас загварын чиг хандлагын талаар асуух болно. Тэгэхэд нь дуугүй суж болохгүй биз дээ” гэж Москва хотын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ өгүүлжээ. Тэрээр ОХУ-ын нийслэл хотноо өөрийн фото төсөл "Women in Gold”-оо сурталчилж байгаа юм.

0 сэтгэгдэл байна.