Сонин хачин
22
2016.09.20. 17:16 580 0

Адель Харвардад сурна

Алдарт дуучин Адель өөрийн бишрэн шүтэгчиддээ  ойрын төлөвлөгөөнийхөө тухай мэдээллээ өгсөн байна. Өдгөө 28 настай дуучин бүсгүй эрдэм номын мөр хөөхөөр шийдвэрлээд байгаа гэнэ. "Их сургуульд сурахыг ямар их хүсч байна гэж бодож байнаа. Энэ мэдээж та бүхэнд  сонин хачирхалтай санагдаж болох юм л даа. Гэхдээ би өөрийн бодол санаандаа үнэнч, тууштай тэмцдэг хүн. Өмнө нь Английн их сургуульд суралцахыг хүссэн хүсэлт надад ирж байсан боловч тухайн цаг үед нь бас мэргэжлийн студид өөрийн дуугаа бичүүлэх боломж гарсан юм. Нэг хэсэгтээ би   алийг нь сонгохоо мэдэхгүй, гайхаж суусан боловч хөгжмийг сонгосон доо. Тэгээд л бүх зүйл эхэлсэн” гэж Адель өгүүлжээ. Адель Харвардын их сургуульд суралцахыг хүсдэг ч элит сургалттай гэгддэг энэ сургуульд суралцахад өөрийнх нь  оюун ухааны чадамж хүрэх эсэхэд эргэлздэг гэнэ. Тиймээс ч эхний ээлжинд ямар нэгэн их сургуульд элсэн суралцаж, улмаар Харвардын их сургуулийн оюутан болох  эхлэлээ тавихаар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд Адель Харвардын их сургуулийн таних тэмдэг бүхий хувцсыг орой болгон өмсдөг  байна.

0 сэтгэгдэл байна.