Сонин хачин
22
2016.09.20. 17:46 687 0

Жүжигчин Жим Керри найз бүсгүйнхээ үхэлд буруутгагдав

Холливудын инээдмийн жүжигчин Жим Керриг Кэтрион Уайтын амь насыг хохироосон хэрэгт сэжиглэж байгаагаа талийгаач эмэгтэйн нөхөр нь мэдээлжээ. Кэтрион Уайт нь жилийн өмнө эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас таалал төгссөн юм. Харин бэлэвсэн нөхөр нь "Керри өөрийн нэр хүнд, бэл бэнчингээ ашиглаж сэтгэцэд нөлөөлөх хүчтэй эмийг хууль бусаар худалдан авсан. Энэ бол сэтгэцэд маш хүчтэй нөлөөлөх аюултай эм” хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өбгүүлжээ. Харин Керри энэ талаар: " Өөрийнхөө шударга үнэнийг хамгаалах цаг хугацаа хэзээ нэгэн цагшт ирэх л болно. Намайг эсвэл мини хайрлаж явсан эмэгтэйн нэрийг ямар нэгэн зүйлд ашиглахыг би хэзээ ч тэвчихгүй. Түүнд тохиолдсон уй гашуу бид анх учирснаас хойш, түүний харамсалтай үхлийг хүртэл үргэлжилсэн. Үүнд хэн нэгний хатуу хяналт байсан гэж би боддог. Өнгөрсөн үеэс үүдэлтэй хардлага сэрдлэгээсээ хүмүүс салж түүнийг амар амгалан байлгана гэдэгт би итгэж байна” гэжээ. Катрион Уайт 2015оны 9-р сард Жин Керригээс салсныхаа дараахан амь насаа егүүтгэсэн юм. 28 настай бүсгүй амиа егүүтгэхийнхээ өмнө Керригүй бол ямар ч хүчгүй, амьдрах ямар ч хүсэлгүй үлдсэн гэдгээ бичиж үлдээсэн байдаг юм. Тэд 2012 оноос эхлэн болзож, улмаар хэсэг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн юм. Гэхдээ энэ хооронд тодорхой хугацаанд салж, 2015 оны 5-р сараас эхлэн дахин үерхэж эхэлсэн гэдэг юм.

0 сэтгэгдэл байна.