Сонин хачин
22
2016.09.21. 13:56 778 0

Бранджелина салах өргөдлөө өгснийг баталжээ

Холливудын жүжигчин хосууд Анжелина Жоли, Брэд Питт нар гэр бүлээ батлуулснаас  хойш 2 жилийн дараа салж байгаагаа мэдээлээд байна. 11 жил хамтдаа амьдарсан, 6 хүүхэдтэй хосууд гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгөцгөөсөн тухай Жолигийн өмгөөлөгч Роберт Оффер мэдээлсэн юм. "Эрүүл харьцаатай гэр бүлийн төлөө” Жоли ийм шийдвэр гаргасан гэнэ. Жолигийн өмгөөлөгчийн өгүүлснээр Брэд Питтийн хүүхдүүдээ хандаж байгаа хандлагатай холбоотой учраас Жоли 6 хүүхдээ өөрийнхөө халамжинд  үлдээх, хүүхдийн тоогоор тэтгэмж авах  хүсэлтэй байгаагаа өргөдөлдөө тусгасан байна. Холливудын хэвлэлийнхний дунд Брэд Питт жүжигчин Марион Котийртэй учир ургуулсантай холбоотой гэсэн мэдээлэл гарч байсан боловч энэ нь ямар нэгэн хүний харьцаатай ямар ч холбоогүй, Брэд Питтийн согтууруулах ундаа хийгээд мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой гэсэн тайлбарыг Жолигийн талаас өгч байна. Тэд 2005 онд Ноён, хатагтай Смит киноны зураг авалтын үеэр танилцаж, дотноссон. Тухайн үед Жоли Билли Боб Торнтоноос өргөмөл  Мэддокс Шиван хүүгийн хамтаар салаад айсан юм. Харин Брэд Питт Женнифер Энистоноос салж Жолитой  хамтран амьдрах болсон юм. Хосууд Пакс Тьен, Захар Марли  хүүхдүүдийг үрчилж авсан бол дундаасаа  Нокс Леон, Шайло, Нувель, Вивьен Маршелин гэх гурван хүүхэдтэй болсон юм. Тэдний бүх хүүхдүүд нь Жоли Питт гэсэн давхар овогтой юм байна.

0 сэтгэгдэл байна.