Сонин хачин
22
2016.09.21. 16:40 574 0

Леонардо Ди Каприо үл хөдлөхөө 11 сая доллараар үнэлжээ

АНУ-ын жүжигчин Леонардо Ди Каприо Малибу дах үл хөдлөх хөрөнгөө худалдаалахаар болжээ. Оскарын шагналт жүжигчин Малибу дах харшаа 1998 онд 1,6 сая ам доллараар худалдан авч байсан юм байна. "Тэрбумтнуудын наран шарлагын газар” гэгддэг байршил дах харшийнх нь ойролцоо Ларри Эллисон, Дэвид Геффен нарын нэр хүндтэй хүмүүс байдаг гэнэ. Номхон далай руу харсан цонхтой түүний харш нь 164 квм талбайтай, 3 унтлагын өрөө, орчин үеийн тохижилттой гал тогооны өрөө, спатай  юм байна. Энэ бүсийн үл хөдлөх хөрөнгө хамгийн багадаа 15 сая ам доллар хүрдэг боловч Ди Каприо 11 сая ам доллараар үнэлж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.