Сонин хачин
22
2016.10.6. 12:09 794 0

18 настай хүүгийн сүүлийг нь тайрчээ

Энэтхэг улсын нэгэн өсвөр насны хүүгийн төрөлхийн гажиг болох урт сүүлийг нь эмч нар тайрчээ. Нагпур хотын оршин суугч 18 настай хүүгийн ахар сүүл нь эхийн хэвлийд байхаасаа л хэвийн хэмжээнээс урт байсан юм байна. Хүүгийн бие өсч томрох тусам уг сүүлнийх нь хэмжээ багасна гэж эмч нар үзэж байсан боловч тэдний таамагийн эсрэгээр буюу сүүл нь уртасч, суух, унтахад нь хүртэл бэрхшээлтэй болж иржээ. Гадаад төрхөнд нь ч төдийлөн нөлөөлдөггүй,  бусдын нүднээс далд учраас хүүгийн эцэг эх нь мэс засал хийлгэх гэж яараагүй юм байна. Нөгөө талаасаа Энэтхэгчүүд сүүлийг урд насандаа дээд гаралтай, буян их үйлдсэн хүний  хойд  төрөл гэж үздэг нь ч бас нөлөөлжээ.  Шаналгаатай энэ сүүлийг нь тайрах мэс ажиллагаа нэг цаг үргэлжилж 6 эмч ажилласан гэнэ. Нэн ховорт тооцогдох энэ мэс ажиллагааны дараа сүүлийг нь хэмжихэд 15 сантиметрийн урттай байсан гэж  хагалгааны эмч нар мэдээлжээ.

0 сэтгэгдэл байна.